БЭРС 4

ХБҮЦ

Нэрлэсэн үнэ: 100,000₮
Хугацаа: 24сар
Жилийн хүү: 19.5%
Татан төвлөрүүлэх хөрөнгө:29 тэрбум ₮

Яагаад БЭРС 4 ХБҮЦ-д хөрөнгө оруулах хэрэгтэй вэ?

19.5%

Банкны хадгаламж, компанийн бондтой ижил тогтмол өгөөжийг олгоно. Хадгаламжийн хүү хугацааны эцэст олгогддог бол ХБҮЦ нь улирал тутам хүүгийн орлогыг олгоно.

100%

Эргэн төлөлтийн эх үүсвэр зээлийн багц нь 100% хэвийн зээлээс бүрдсэн. Тус зээлийн багцыг хөндлөнгийн хууль, санхүүгийн байгууллага, андеррайтераар эрсдэл бага гэдгийг баталгаажуулсан.

5%

Нээлттэй үнэт цаас тул хүүгийн орлогын татвар нь хадгаламж, компанийн хаалттай бондоос 2 дахин бага буюу 5 хувь байдаг.

29 тэрбум

Монголын Хөрөнгийн Бирж дээр үнэт цаасны компаниар дамжуулан хугацаанаас өмнө зарах боломжтой. Зарах тохиолдолд эзэмшсэн хоногоор хүүг 100% олгоно.

Бүтээгдэхүүний танилцуулга

Захиалга өгөх заавар

Үнэт цаасны данс нээлгэх

Өлзий & Ко Капитал ҮЦК ХХК болон бусад дурын үнэт цаасны компанид үнэт цаасны дансаа биетээр эсвэл онлайнаар нээлгэнэ.

Мөнгөө байршуулах

Өөрийн нэрийн үнэт цаасны дансанд мөнгөө байршуулна. Дансны дэлгэрэнгүй мэдээллийг үнэт цаасны компаниас хүлээн авна.

Захиалга өгөх

Өөрийн сонгосон үнэт цаасны компанид БЭРС 4 ХБҮЦ худалдаж авах захиалга өгнө. Захиалга 100% дүүрэх үед хаагдахыг анхаарна уу.

Баяр
хүргэе ТА



БЭРС
4
ХБҮЦ

эзэн
боллоо

  • Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гэдэг нь ирээдүйд тогтмол орлого бий болгох хөрөнгийг багцалж, баталгаажуулан гаргаж байгаа үнэт цаас юм.
    Энгийнээр тайлбарлавал, ББСБ-ын зээлийн багц дотроос хамгийн найдвартай, хэвийн зээлүүдийг хөндлөнгийн хуулийн фирм, санхүүгийн байгууллага, андеррайтераар хянуулж, төлөгдөх нь найдвартай гэсэн дүгнэлт гаргуулсны үндсэн дээр тус зээлүүдийг зөвхөн үнэт цаас гаргахад зориулсан компани руу шилжүүлдэг. Улмаар тус зээлийн орлогоор эргэн төлөх нөхцөлтэй үнэт цаас гаргадаг.

  • ХБҮЦ гаргагч компани зээлийн багцаа хөндлөнгийн хуулийн фирм, санхүүгийн байгууллага, андеррайтераар баталгаажуулан, тусгай зориулалтын буюу зөвхөн үнэт цаас гаргахад зориулсан компани байгуулж түүн дээр байршуулдаг. Энэхүү шинэ компанийг хөндлөнгийн хөрөнгө итгэмжлэн удирдагч компани удирддаг тул эрсдэл учрах нь бага байдаг.
    Түүнчлэн тус зээлийн эргэн төлөлт нь гэрээгээр үүрэгжүүлсэн байдаг тул орж ирэх орлого нь тогтмол, тодорхой байдаг. Тиймээс ХБҮЦ нь эрсдэл хамгийн багатай хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн юм.

  • ХБҮЦ нь банкны хадгаламжтай ижил тогтмол хүүтэй, тодорхой хугацаатай бүтээгдэхүүн юм. Ялгаатай тал нь Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан бусдад худалдаж мөнгөө хугацаанаас нь өмнө, эзэмшсэн хоногоороо хүүгээ бүрэн тооцуулж авах боломжтой. Харин банкны хадгаламжийн хувьд хугацаанаас өмнө мөнгөө авах бол хадгаламжаа цуцалж, хүүнд алданги тооцуулдаг. Түүнээс гадна ХБҮЦ-ны хүү нь хадгаламжийн хүүгээс өндөр, хүү нь улирал тутам төлөгддөг.

  • Та андеррайтер компани болох “Өлзий & Ко Капитал ҮЦК” ХХК / 7777-6377 / - руу хандаж урьдчилсан захиалгаа өгөх боломжтой. Мөн анхдагч зах зээлийн арилжаа нээгдсэн үед “Өлзий & Ко Капитал ҮЦК” ХХК болон бусад дурын үнэт цаасны компани руу хандаж БЭРС 4 ХБҮЦ-ны захиалгыг өгч, худалдан авах боломжтой.